Товчхон
               

Хөвсгөл: ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧДЫН 2021 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНД ДҮГНЭЛТ ӨГЛӨӨ

               
2022-03-08 0

Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасан цаглаварт хугацаанд 161 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд дүгнэлт өгч, 107 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд үе шатны ажлыг хэсэгчлэн гүйцэтгэжээ.

Төсвийн шууд захирагчдын 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар нийт 21,494.6 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 11,141.4сая төгрөгийн зөрчил нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой байна. Аудитын явцад 8,279.8 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 28.9 саятөгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 820.9 сая төгрөгийн зөрчилд таслан зогсоох, дахин давтахгүй байх албан шаардлага хүргүүлж, 1,223.4 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж хүргүүлжээ.Нийт дүгнэлт гаргасан 161 төсвийн шууд захирагчдаас 155 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд “Зөрчилгүй” санал дүгнэлт, 1 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд “Сөрөг” санал дүгнэлт, 5 төсвийн шууд захирагчийнсанхүүгийн тайланд “Хязгаарлалттай” санал дүгнэлт гаргаж ажилласан байна. Мөн 114 төсвийн шууд захирагч, тусгай сангийн 2021 оны санхүүгийн тайланд үе шатны ажлыгхэсэгчлэн хийж дуусчээ.

Холбоотой мэдээ