Товчхон
               

ХЭНТИЙ АЙМГИЙН ЕБС, СӨБ-ИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ОЛГОНО

               
2022-03-04 0

УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн санаачилга, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн суурь судалгааны үр дүнд үндэслэн суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалтын хөтөлбөрийг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, шинжлэх ухааны газраас хэрэгжүүлэн эхэллээ.

Хөтөлбөрийн зорилго нь оношлох үнэлгээний 5, 9, 12 дугаар ангийн Монгол хэл, математикийн хичээлийн үр дүнг танилцуулах, хоцрогдолтой агуулгыг сайжруулах, арга зүйн шинэ санаа боловсруулах ЭЕШ-ын үр дүнд шинжилгээ хийх бөгөөд Хэнтий аймгийн ЕБС бүрээс 8 судлагдахуун, хичээлийн 8 багшийг хамруулж, нийтдээ 200 гаруй багш нар сургалт зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл /Ковид-19/ цар тахлаас шалтгаалсан хичээлийн хоцрогдлыг арилгах, сурлагын түвшнээ ахиулах, багш сурагчийн цогц хөтөлбөр юм.

Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдаж буй сургалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг, Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг, МУИС-ийн Физикийн багш, профессор М.Ганбат, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн багш, Клиник профессор О.Бямбаа нарын албаныхан, нийслэлийн 1, 11, 84, 115 дугаар сургууль, “Шинэ үе”, “Шинэ Монгол” сургуулийн багш нар хүрэлцэн ирж хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулж байна.

Сургалтын эхэнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн боловсролын салбарынхан, багш сурган хүмүүжүүлэгчдэд хандан Боловсролын багц хуулиудын тухай, төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого шийдвэрийн талаар танилцууллаа. Ингэхдээ тэрбээр намрын чуулганы завсарлаж орон нутагт тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн ажилласан. Багш нар, сургуулийн үйлчилгээний ажилтнуудаас маш олон санал хүсэлтүүд ирснийг онцолж, хичээлийн хоцрогдол, сургалтын чанараа ахиулахыг зорьж буй багш сурагчдад амжилт хүсэж, тэднийг дэмжиж ирэх 2023 онд УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдийн зүгээс аймгийн ЕБС, СӨБ, Яшлийн багш нар зөөврийн компьютер олгохоо мэдэгдлээ.Ташрамд дуулгахад 2021 оны дүнгээр ЭЕШ-ын дүнгээр Хэнтий аймгийн сурагчид дунджаар 548,4 оноог авсан бөгөөд улсын дунджаас 46 функтээр өндөр байгаа юм.

Энэ 2017 оноос хойш боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн шат дараатай үйл ажиллагааны үр дүн хэмээж, цаашид боловсролын чанарт анхаарах асуудлыг дэвшүүлж буйг салбарын удирдлагууд мэдээллээ.

Холбоотой мэдээ