ӨНӨӨДӨР: “Капитал банк” ХХК-ны асуудлаар мэдээлэл хийнэ

               
2022-03-11 0
Зургийн эх сурвалж: MPA

Гадаад харилцааны яаманд 

09:00 цагт “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА ҮЙЛДВЭРЧНИЙ ЭРХ” сэдэвт улсын зөвлөгөөн болж байна. 21 аймгийн эрүүл мэндийн салбарын төлөөлөл энэхүү улсын зөвлөгөөнд оролцож байна.

Япон Улсын Элчин сайдын яаманд

12:00 цагт “Соёлын Төв Өргөөний концертын бага танхимын засварын төсөл” гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ. Соёлын төв өргөөний концертын бага танхим нь Улсын филармоны үйл ажиллагааны гол цөм болж, он удаан жилийн ашиглалтаас үүдэн үзэгчдийн суудал зэрэг дотор засалд эвдрэл гэмтэл, доголдол үүсээд байна.

“Новотел” зочид буудалд

09.00 цагт “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шинэчлэлт, цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болно. 

Цахимаар

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнгээс 2020 оны орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түгээсэн мэдээллийн мониторингийн үр дүнг танилцуулах цахим хэлэлцүүлэг болно.

Тусгаар тогтнолын ордны гадна

12:00 цагт Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар МАН-д шаардлага хүргүүлнэ. 

Монголбанкны Г байрны 2 давхрын хурлын танхимд

14:30 цагт “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. 

ШЕЗ-ийн байранд

16:00 цагт “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” хэлэлцүүлэг болно. 

Холбоотой мэдээ