
Зургийн эх сурвалж: MPA
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинжилгээ өгсөн 219 хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 137 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 82 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 237
- Хүндэвтэр – 660
- Хүнд – 96
- Маш хүнд – 12 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3996 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1005 иргэн байна.


0 cэтгэгдэлтэй