ЗТХЯ: Ирэх сараас хилийн цэгийг өргөтгөхөөр Хятадын талтай ярилцаж байна

               
2022-03-11 0
Зургийн эх сурвалж: MPA

Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ.

ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Hийт 9 боомт ажиллаж байна. Үүнээс Гашуунсухайт боомтоор ихэнх бараа орж ирж байгаа. Өнгөрсөн долоо хоногт дахин зохион байгуулалтад оруулсан. Бөмбөлөгүүдийг шинээр үүсгэх, нягтаршуулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, тээвэрлэлтийн нэвтрэх чадварыг сайжруулах зэрэг ажлуудыг хийсэн.

Өнөөдрийн байдлаар тус боомтод нүүрсний 200 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байна. Зэсийн баяжмалын 30-40 машин орж, гарч байна. Бараа, материал мөн орж ирж байна. Замын-Үүдэд өдөртөө 60-70 чингэлэг, 40-60 тээврийн хэрэгсэл орж ирж байна.

Ачаа тээвэр нэмэгдэж байгаатай холбогдуулан хилийн цэгийг өргөтгөх асуудлыг хоёр улсын хооронд ярьж байна. Хөрөнгө оруулалт, хүн хүч, техник тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын эргэж нөхөгдөх, хүртээмжтэй байдал, эргээд хэрхэн ашиглагдах зэрэг асуудлыг нарийвчлан ярих шаардлагатай. Энэ ажлын дөрөвдүгээр сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Холбоотой мэдээ