
Дорнод аймаг сумдын төсөвт байгууллагын санхүү бүртгэлийн программыг цахим программд шилжүүлж байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс 2022 оныг “Цахим шилжилтийг нэвтрүүлэх” жил болгон, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн бүх төсөвт байгууллагын Санхүү бүртгэлийн программыг онлайн орчинд ажиллах боломжтой болгох ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд шилжих шаардлагатай төсвийн 118 байгууллагаас 55 ААН, байгууллага онлайн программд бүрэн шилжжээ.
Үүний үр дүнд сумдын санхүүгийн алба, орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүгийн ажилтнуудын ажиллах нөхцөл сайжирч, интернэттэй орчинд хаанаас ч ажил, гүйлгээгээ бүртгэх, тайлан мэдээгээ гаргах боломжтой болж байна.
Ташрамд дуулгахад, улсын хэмжээнд санхүүгийн онлайн программыг Өвөрхангай, Говь-Алтай аймгийн төсвийн байгууллагууд бүрэн нэвтрүүлжээ.

0 cэтгэгдэлтэй