
Энэ улирлын хамгийн том солилцоог хийсэн Брүүклин Нетс, Филаделпиа 76 багууд учраа тааран тоглож, 129:100 харьцаагаар Нетс илтэд илүүрхэн хожлоо. Филлид очсон Жэймс Харден солилцоогоор очсоноос хойш тун сайн тоглолтуудыг үзүүлж байсан бол Нетстэй нэгдсэн Сет Көрри дундаж тоглогчийн түвшний тоглолтоо үргэлжлүүлсээр байгаа юм. Харин Бен Симмонс тоглолтод оролцохгүй хэвээр байгаа юм.
Өнөөдрийн тоглолтод Кэвин Дурант 25, Сет Көрри 24, Кайри Ирвинг 22 оноог тус тус авсан байна. Харин Филлигээс Жоэл Эмбийд 27, Тобайс Харрис 16 оноо авсан бол Жэймс Харден ердөө 17.6 хувьтай довтолж 11 оноо авчээ.

0 cэтгэгдэлтэй