
Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулж буй “MGL-1 Fight Night IV” тулаан энэ сарын 26-нд “Crocus еvent hall” төвд болно.
Чансаа ахиулах энэ тулаанд холимог тулааны спортын 57-93 кг жингийн шилдэг 8 тамирчин хасагдах журмаар тулалдана.
Өнгөрсөн жилийн холимог тулааны тэмцээний хамгийн их анхаарал татсан оргил тулааныг Г.Баяртогтох Баянхонгор аймгийн сумын начин Т.Намнанбаярын хооронд өрнөж байлаа. Г.Баяртогтох нь WBC холбооны 2002 оны залуучуудын аварга, Мэргэжлийн бокс-т 34 тулаан хийж, 27 ялсны 22 тулаан нь КО буюу хүнд цохилтоор ялж байжээ.
Харин энэ жилийн “MGL-1 Fight Night IV” тулаанаар олны анхаарлыг татсан хоёр тулаан болох юм байна. Тодруулбал, “Голдон стар” ХХК-ийн тамирчин Б.Цэндсүрэн, “Ирээдүй ММА” клубийн тамирчин Ц.Лхагвасүрэн нарын тулаан юм. Мөн “Garuda ММА” клубийн тамирчин кик боксын Зүүн Азийн аварга Б.Гантогтох, “Mazaalai fighting center” болон, Ширэн бээлий клубийн тамирчин А.Тэмүүлэн нарын хооронд өрнөх тулаан байх аж.

0 cэтгэгдэлтэй