Товчхон
               

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэв

               
2022-03-11 0

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байна. 

Тус төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги боомт хүртэл 226 километр үргэлжилж БНХАУ-ын Мандал боомттой холбогдох юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1,722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1,404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллароор бууруулахаар тооцоолжээ. 

Түүнчлэн экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, 1,600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Холбоотой мэдээ