
Зургийн эх сурвалж: MPA
Эдийн засагч Д.Ангар: 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар шаталсан татварын тогтолцоог санаачилж, УИХ-д оруулж баталсан. Гэвч нийгмийн маш их хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Тухайн үед шаталсан татварын системийг Монгол Улсад хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол зөв гэдгийг хэлж байсан цорын ганц эдийн засагч би байсан байх. Г.Занданшатар даргын хувьд 2.5 сая, 5 сая гэж зөвхөн цалингийн тухайд ярьсан. Монгол Улсад шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх цаг нь болсон. Гэхдээ аль татвараас эхлэх вэ гэдэг нь чухал. Тэгэхээр дараагийн хоёр жилд шаталсан татварын тогтолцоог эхлүүлнэ гэвэл банкны хадгаламжийн хүүнээс эхлүүлэх хэрэгтэй гэж эдийн засагч хүний хувьд зөвлөж байна. Банканд маш их хэмжээний мөнгө хадгалуулж түүнийхээ хүүгээр амьдардаг бүлэг бий боллоо. Тэдгээр хүмүүсийн хүүний орлого юун 2.5 сая, 5 сая төгрөг. Сардаа хамгийн багадаа 20, 30 сая төгрөгийг хүүний орлогоос олж байна.

0 cэтгэгдэлтэй