
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Шаталсан татварын тогтолцоо руу хэзээ нэгэн цагт орно гэдэгтэй санал нэг байгаа. Харин өнөөдөр цаг хугацааны хувьд тохиромжтой эсэхэд судалгаа, дүн шинжилгээ хийх шаардлагатай. Ялангуяа татвар тэгш хүртээмжтэй байхаас гадна эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байх ёстой. Хувь хэмжээний цаана асар олон чанарын үзүүлэлтүүд байдаг. Тийм учраас өндөр орлоготой хэсэг бүлэгт шаталсан татвар ноогдуулах нь эдийн засгийн өсөлтийг хойш нь татах нөхцөл байдал үүсэх үү эсвэл өндөр орлоготой иргэдийн хийх, бүтээх явцад сөрөг нөлөөлөх үү гэдгийг бодолцох хэрэгтэй. Мөн татварт баригддаггүй далд орлогуудыг нээн илрүүлэх, цалин хөлснөөс бусад орлогоос 20-30 хувийн татвар авдаг санаа зөв байж магадгүй. Хоёрдугаарт, бид эхлээд Монгол Улсын эдийн засгийн тэгш байдлын үнэлгээг хийх шаардлагатай. Бид дундаж давхаргыг бий болгох мөн дэмжих ёстой. Гэтэл өнөөдөр Монголд дундаж давхарга байгаа юу. Тиймээс шаталсан татварыг Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэх шаардлагатай. Өндөр хөгжилтэй орнуудын шаталсан татварын түүхийг харвал хүн амын дундаж орлого, нэг хүнд ногдох ДНБ өндөр түвшинд хүрсэний дараа хэрэгжүүлж эхэлжээ.

1 сэтгэгдэлтэй
УБ хот дотор туулах чадвар ихтэй, том овор ихтэй машин тэрэг унаж холхидог хүмүүс, ногоон бүсэд болон дархан цаазат газрууд, гол мөрний хөвөө, булаг шандын эхээр болон ой мод дотор том хашаа барьж суурьшсан мөнгө ихтэй иргэдээс өндөр татвар авах хэрэгтэй. Гэр хорооллын олон хашаа эзэмшигчид, болон үйлдвэрлэл явуулдаг хашаануудаас татвар ав.