Баян-Өлгий аймгийн эмч, сувилагчдын амрах өрөөг тохижуулж өглөө

               
2022-03-11 0

УИХ-ын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Н.Учралын санаачлагаар улсын хэмжээнд сувилагч нарын 400 амрах өрөө тохижуулах  төсөл эхэлсэн.

Тус төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны удирдлага, тэргүүлэгчдийн дэмжлэгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн болон эмч, сувилагчдын амрах өрөөг бүрэн тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээний нээлтэд Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Маншук, дэд дарга А.Данабек, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүн Г.Төгөлдөр, аймгийн НАМЗХ-ны тэргүүн К.Нурболат, Удирдах зөвлөлийн гишүүн О.Серик нар оролцов.

НАМЗХ-ны дээрх “Гэрэлтэх эхлэл” төслийн хүрээнд цаашид 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын амралтын өрөөг тохижуулах ажээ.

Холбоотой мэдээ