Today: Болох үйл явдал, арга хэмжээнүүд

               
2022-03-14 0

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА:

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан. Уг хуулийн төслүүдийг танилцуулах хэлэлцүүлгийг 14:00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхим /704 тоот/-д зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулна. Үндэсний чуулганаар “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргах юм. “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганаар эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгмийн оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, хувь хүний хөгжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.

10.00 цагт Монгол банкны Г байранд “Дэлхийн Мөнгөний Долоо хоног 2022” олон улсын аяны нээлт болно.

10.00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Улаанбаатар хот дахь гаалийн газраас өөрийн байрандаа Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар мэдээлнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд  Монголын ардчилсан холбооны удирдлагууд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ