
Хот байгуулалт, хөгжлийн газраас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгуудыг буулгах болон шинээр барих тухай тендер зарлалаа. Энэ нь нийт хотын төвийн 5 дүүргийг хамарч байгаа бөгөөд 31 цэг хамаарч байна. Нийтдээ 17.56 га талбайг хамарсан 70 хуучин барилгыг буулгаж, шинээр төлөвлөх юм байна.
Тендерийн материал хүлээн авах хугацаа нь 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авч, 16:30 минутад оролцогчдыг нээлттэй зарлах гэнэ. Оролцогч тус бүр эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300 мянган төгрөгийг холбогдох дансанд тушааснаар төсөл хэрэгжүүлэх баримт бичгийг авах эрхтэй болох юм. Ингээд нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430, 2021 оны А/858 дугаар захирамжид орж буулгах болсон хуучин барилгуудын мэдээллийг дор үзүүлье.
































0 cэтгэгдэлтэй