Товчхон
               

Паралимп: Б.Цэрэнпунцаг тэмцээнээ дуусгалаа

               
2022-03-13 0

“Бээжин 2022” Өвлийн паралимпийн наадмын уулын цанын төрөлд анх удаа өрсөлдсөн Б.Цэрэнпунцагийн тэмцээний эхний гараа боллоо. Түүний ангилалд 46 тамирчин оролцсоноос Б.Цэрэнпунцаг 42 дугаарт гараанд гарсан ч замаа дуусгаж чадсангүй тэмцээнээ дуусгажээ.

Эхний гараанд Итали, Франц, Герман, Япон, БНХАУ зэрэг улсын 11 тамирчин замаа дуусгаж чадаагүй учир дараагийн гараанд оролцох эрхгүй болсон юм. Хоёрдугаар гараанд 35 тамирчин өрсөлдөхөөр шалгараад байна.

“Бээжин-2022” өвлийн паралимпийн гүйлтийн цанын спринт зайн гуравдугаар сарын 9-ний уралдаанд 25 тамирчин өрсөлдсөн. Монгол Улсаа төлөөлөн уралдааны 11-ээр Ц.Дашдорж, 13-аар Б.Ганболд нар тус тус гараанд гарсан юм.

Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд 13-аар гараанд гарч, уралдааны замаа 03 минут 05.39 секундын хугацаанд туулсан амжилтаар 18 дугаар байр, Цэгмидийн Дашдорж 11-ээр гараанд гарч 03 минут 07.32 секундын амжилтаар 19 дүгээр байранд тус тус шалгарав. Энэ зайд уралдсан тамирчдаас 12 тамирчин дараагийн шатанд буюу хагас шигшээд шалгарсан билээ.

Холбоотой мэдээ