ТАНИЛЦ: Энэ сард УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүд

               
2022-03-14 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрийн буюу маргааш 10:00 цагт нээлтээ хийхээр товлоод байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар тогтоолыг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжийг гаргасан байна.

Гуравдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаль орчныг хамгаалах тухай, архидан согтуурахтай тэмцэх тухай, төлбөрийн чадваргүйтлийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ