
Нью-Йорк хотын хоёр багийн улирлын ээлжит учраа таарсан тоглолт болж 110:107 харьцаагаар Нетс хожлоо.
Өнөөдрийн тоглолтод Кайри Ирвинг, Сет Көрри зэрэг урд шугамны хамгаалагчид тоглоогүй хэдий ч Кэвин Дурант 53 оноо авч багаа манлайлав. Мөн солилцоогоор ирсэн Андрэ Драммонд 18 оноо 10 самбар авч хожилд хувь нэмрээ оруулжээ.
Харин энэ жилийн плэй-оффд ороход магадлал нь улам бүр багассаар байгаа Никсээс Жулис Рандлэ 26, Эван Фурнэй 25, РЖ Баррет 24 оноог тус тус авсан байна.

0 cэтгэгдэлтэй