
Хоёр улс хамтын ажиллагаандаа “хязгаарлалт байхгүй” гэж мэдэгдсэнээс хэдхэн долоо хоногийн дараа Орос Хятадаас цэргийн хангамж, эдийн засгийн тусламж үзүүлэхийг хүссэн нь тэдний харилцааг олны анхаарлын төвд оруулж байна.
Хятадын засгийн газар олон нийтийн өмнө Украин дахь хурцадмал байдлыг намжаахыг хоёр талдаа уриалсан бөгөөд Оросын цэргийн ажиллагааг “түрэмгийлэл” гэж үзэхгүй байгаа юм.
Хоёр улс эдийн засгийн хүчтэй харилцаатай бөгөөд өнгөрсөн онд 147 тэрбум ам.доллар буюу 110 тэрбум фунт стерлингийн худалгаа хийж дээд амжилт тогтоожээ.
Эх сурвалж: BBC

0 cэтгэгдэлтэй