Товчхон
               

Япон Улс Монголын тамирчдад цана, хэрэгсэл бэлэглэв

               
2022-03-14 0

Монголын цанын холбоо, Японы цанын холбооны хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас Монголын хөдөө орон нутгийн тамирчдад зориулан цана, хэрэглэл материалын хамт бэлэглэснийг Японоос Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши гардуулан өглөө.  

Энэ үеэр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын өвлийн спортыг хөгжүүлэхэд Японы талтай цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Х.Кобаяшигийн Монголын спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одонгоор шагнажээ.

Эх сурвалж: МҮОХ

Холбоотой мэдээ