Товчхон
               

Дэлгэрсайхан: Тавдугаар сарын 1-нээс хурууны хээ уншуулахгүй, тоон гарын үсгээр үйлчилгээ авдаг болно

               
2022-03-14 0
Зургийн эх сурвалж: MPA

Тавдугаар сарын 1-нээс хурууны хээ уншуулахгүй тоон гарын үсэг ашиглан үйлчилгээ авдаг болох талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй нэгжүүд болон сонгуулийн үед хурууны хээг ашиглана гэж заасан. Бусад тохиолдолд хурууны хээг ашиглахгүй. Иймд хурууны хээний оронд тоон гарын үсэг хэрэглэнэ. Иргэд биедээ иргэний үнэмлэхээ авч явах шаардлагатай. 

Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн чип дээр бичиж өгнө. Энэхүү тоон гарыг үсгээ ашиглаад хурууны хээг уншуулж байсан төхөөрөмжид иргэний үнэмлэхээ уншуулаад өөрийгөө таниулан үйлчилгээ авах боломжтой. Өөрөөр хэлбэл, хурууны хээ уншуулахын оронд тоон гарын үсгээ хэрэглэж эхэлнэ гэсэн үг. 

Улсын бүртгэлийн үйлчилгээ авахдаа хурууны хээг уншуулна

Улсын бүртгэлийн үйлчилгээ авахдаа хурууны хээг уншуулна. Тоон гарын үсгийг иргэдэд олгох ажил ид явагдаж байна.

Тавдугаар сарын 1-н хүртэл бэлтгэл ажлыг хангах ёстой. Бүх нэгжээр буюу сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүд, цахим машинаар дамжуулан иргэдэд тоон гарын үсэг олгохоор төлөвлөөд байна” гэсэн хариултыг өглөө.

 16-аас дээш насны буюу иргэний үнэмлэх авсан иргэн бүрдээ 12 орон бүхий тоон гарын үсэг олгох талаар өмнө нь мэдээлж байв. 

Холбоотой мэдээ