Товчхон
               

“Иргэн “Ю” хяналт шалгалтад хууль бусаар нөлөөлөхийг завдсан”

               
2022-03-14 0
Зургийн эх сурвалж: MPA

Туркээс ирсэн карго ачаа барааны шалгалтын талаар мэдээллээ.

Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа “Гаалийн харилцаанд орж буй иргэн бараагаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Иргэн Ю бараагаа гаальд мэдүүлсэн боловч 4-5 дахин дутуу мэдүүлсэн. Өнөөдрийн шалгалтын байдлаар 13,500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байгаа нь тогтоогдсон. Одоо 120 боодол ачаанд хяналт, шалгалт хийх дутуу байна. 

Тодруулбал, иргэн Ю-тай холбоотой 307 ачаа барааг шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байна. Дахиад цаана 122 ачаа бараа байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. Ирээд бараагаа шалгуулаад ав гэхээр ирэхгүй байна. Тэгээд лайв дээрээ хяналт шалгалтын ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого их хийж байна” гэлээ.

Холбоотой мэдээ