Д.Монголхүү: Х.Баттулгыг Монголын шүүх шалгахгүй юм бол ОУ-ын шүүхээр шалгуулъя

               
2022-03-14 0

Монголын Ардчилсан холбооны Ерөнхийлөгчөөр Д.Монголхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Х.Баттулга бол Монгол Улсын иргэн. Тэр хүн үнэхээр гэмт хэрэгт холбогдоогүй, гүтгэлгийн золиос болоод байдаг юм бол энэ хүний нэрийг цэвэрлэх ёстой. Харин гэмт хэрэгт холбогдсон бол хуулийн хариуцлага тооцох ёстой. Энэ хүн улс төрийн ямар албан тушаал хашиж байснаас үл хамааран хуулийн өмнө тэгш, эрх үүрэгтэй байх ёстой. Тэрбээр маш олон гэмт хэрэгтэй нэр холбогдож байсан мэдээллүүд бий. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс гэмт хэрэгт нэр холбогдчихоод түүнийгээ эцэслэн шийдвэрлэхгүй аль нэг талдаа гарахгүй яваад байгаа нь нийгэмд буруу сэтгэгдэл төрүүүлж байна.

Түүнтэй холбоотой гэх хэргүүдийг Монголын хууль хяналтын байгууллагууд шалгадаггүй юм бол Европын холбоо, АНУ-ын Хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагуудад өгч шалгуулъя. МоАХ-нд өмнө алба хашиж байсан, одоо алба хашиж байгаа хүмүүстэй холбоотой үнэн худал нь шүүхээр шийдэгдээгүй хэргүүдийг шийдэх хэрэгтэй. Бид нэрээ цэвэрлэх хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ