Дорноговь аймаг хүүхэлдэйн театртай хамтран ажиллахаар боллоо

               
2022-03-14 0

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, маркетингийн албаны дарга А.Ананд болон удирдлагын баг, уран бүтээлчид Дорноговь аймагт ирж говийн тавдугаар ноён хутагт Лувсанданзанравжаагийн нэрэмжит аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчидтэй уулзлаа.

Хөдөө орон нутагт нэн эрэлт хэрэгцээтэй байгаа хүүхдийн уран бүтээлийн тоглолтыг орон нутгийн үзэгчдэд хүргэх, хүүхэлдэйн урлагийн салбарыг орон нутагт хөгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, хүүхэлдэйн урлагийн салбарын үйлдвэрлэл, маркетинг, уран бүтээлийн чиглэлд улсын Хүүхэлдэйн театраас мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллах, тус театраас хэрэгжүүлж буй франчайзингийн үйлчилгээг орон нутагт хамтран хэрэгжүүлэх зэрэг үндсэн чиглэлүүдээр талууд хамтарч ажиллахаар тохиролцжээ.

Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, “Саран хөхөө” театрын дарга Э.Идэрболд, Хүүхэлдэйн театрын маркетингийн албаны дарга А.Ананд, “Саран хөхөө” театрын маркетингийн менежер С.Лхагвасүрэн нар санамж бичгийн гэрээ байгуулав.

Дорноговь аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага “Саран хөхөө” театр тэртээ 1832 онд нүүдэлчдийн театрыг үндэслэгч 19 дүгээр зууны нэрт соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн байгуулсан театрын үүсэл хөгжлөөс эхтэй 200 гаруй жилийн түүхтэй театр юм.

Холбоотой мэдээ