
Алдрын танхимын гишүүн, Бостон Селтикс багт хүчин зүтгэж байсан NBA-ийн аварга Кэвин Гарнетийн 5 дугаарыг Бостон Селтикс баг мөнхжүүллээ.
2008 оны NBA-ийн аварга, 15 удаагийн Бүх одод, 9 удаагийн Бүх-NBA-ийн багийн гишүүн, 2003-2004 оны улирлын үнэ цэнтэй тоглогч Кэвин Гарнет 2007-2013 оныг хүртэл Селтикс багт хүчин зүтгэж нэг удаа аваргын цомыг өргөсөн юм. Энэ хугацаанд тэрбээр 15.8 оноо, 8.0 самбар, 1.1 хаалт дунджилсан байна.

0 cэтгэгдэлтэй