Поп хатагтай Б.Сарантуяа цэргийн баяраар тоглолтоо хийнэ

               
2022-03-14 0

Тун удахгүй эр цэргийн баяр болох нээ.

Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа өнгөрсөн 10 сараас хойш чимээ аниргүй байсан ч тун удахгүй үзэгч, фенүүдтэйгээ уулзах гэж байна.

Тодруулбал, Б.Сарантуяа Niciton club-ийн урилгаар 2022 оны 3-р сарын 18 нд буюу энэ баасан гарагт “Superman” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтонд миний амьд хөгжмийн Рэндом хамтлаг оролцоно. Тэрбээр та бүгдийнхээ сэтгэлд хоногшсон дуунуудаас гадна , ганц 2 шинэ дуунуудаасаа сонирхуулна гэсэн юм. Тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэнд 18 цагаас эхлэх бөгөөд нэг тасалбарын үнэ 70000 төгрөг гэнэ.

Холбоотой мэдээ