
Чингэлэг тээвэр Монголын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар сэдвээр “Тээвэрчдийн нэгдсэн зөвлөл”-өөс мэдээлэл хийсэн. Ингэхдээ Замын-Үүдийн төдийгүй орон нутгийн жолооч нар хамтран Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗТХЯ-нд шаардлага хүргүүлсэн. Тэд Эрээний хил рүү задгай тээвэр явуулах, нэр бүхий гурван компаниар дамжуулан жолоочдын ажлыг төр булаахаа болихыг шаардаж байгаа аж.
Тээвэрчдийн төлөөлөл “Өчигдөр Шадар сайдын хуулийн зөвлөх гэж хүнд албан шаардлага өгсөн. Ингэхдээ хариуг нь өнөөдөр өдрийн 14.00 цагт авахаар болсон. Гэтэл өнөө өглөө Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээр үгүйсгэсэн, худлаа зүйл ярьсан. Төр иргэдээ хайрлахгүй юм бол төр байгаад яах юм бэ. Олон мянган жолоочийн ажлын байрыг бэлдээд өгчих. Дунд шатны албан тушаалтангууд худлаа бурахаа боль. Цаасан буугаар битгий ажил хий. Зөвхөн тээвэрчид биш, иргэд, ААН, жижиг дунд бизнес эрхлэгчид бүх хүний төлөөлөл ирж байна. Шаардлагын хариуг өгөхгүй бол дараагийн шатанд шилжинэ. Урдаас нэг чингэлэг ачааг гурван чингэлэг ачааны үнээр оруулж ирж байна. Буруу үйл ажиллагаагаа болиоч. Шаардлагынхаа хариуг заавал авна. Засгийн газар тээвэрчдийн ажлыг булааж авснаас хойш таван сар ажилгүй байна” гэж мэдээллээ.
Иймд Зам тээврийн сайд Л.Халтарын мэдэгдлийг эсэргүүцэн, Хятад руу задгай тээвэр явуулахыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаж буй жолоочдын гэрэл зургуудыг хүргэж байна.









0 cэтгэгдэлтэй