Бодит амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” кино нээлтээ хийнэ

               
2022-03-14 0

Анх 2015 онд “Хайрын хүч” хандивын тоглолт хийж байсан Тамир болон Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” уран сайхны кино энэ оны гуравдугаар сарын 24-нд нээлтээ хийхээр болжээ.

Хосууд өөрсдийн цахим хуудсандаа 2014-2016 онд туулсан замнал болон хайрын түүхээ нийтэлж байсан юм. Уг бүтээлийн Ерөнхий найруулагчаар Аполло фильмийн залуу найруулагч Ц.Анхбаяр ажилласан бөгөөд кино зохиолыг зохиолч, найруулагч МУСТА Л.Таванбаяр болон Ц.Анхбаяр нар хамтран бичсэн байна.

Кино багийн ерөнхий зураглаач МУСТА Г.Гүенбаатар, гэрэлтүүлэгч МУСТА Э.Батнямбуу,  ерөнхий зураач МУСТА Ц.Хүрэлбаатар нар өмнө нь “37-р Точка”, “Маш Нууц”, “Байтаг богд”, “Тэнгэрээс буусан од”, “Халуун зүрх” зэрэг шилдэг уран бүтээлд ажиллаж байсан.

“Үүрдийн хайр” УСК-оор Монголын кино урлагт шинэ өнгө төрх болж залуусын хайр дурлал, үнэнч, нандин сэтгэл зэргийг харуулахаар зорьж байгаа юм. Гол дүрийг жүжигчин О.Амгаланбаатар, Б.Хунцэнгүүн нар бүтээжээ.

Холбоотой мэдээ