“Дэлхийн мисс-2021” ирэх пүрэв гарагт болно

               
2022-03-14 0

Дэлхийн Мисс-н шилдэг 40 орны гоо бүсгүй Пуэрто Рикод гуравдугаар сарын 16-нд болох финалын шалгаруулалтдаа оролцохоор цугларчээ.  Монголын цагаар гуравдугаар 17-ны өглөө 08:00 цагт MNC -тв ээр шууд дамжуулах юм.

Дэлхийн 130 орны сайхан бүсгүйчүүд оролцож буй 70 дахь удаагийн “Дэлхийн Мисс” тэмцээний финалын шат коронавируст халдвартай холбоотойгоор хойшилсон. Тэгвэл тэмцээн зохион байгуулагчдын зүгээс финалын тэмцээнийг ирэх дөрөв дэх өдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Пуэрто Рикогийн Сан Хуан хотын “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд болохоор болжээ. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн уран нугараач А.Бөртэ-Үжин оролцож байна.

Холбоотой мэдээ