
Зүүн өмнөд Азийн улсууд жил бүр үндэсний зааны өдрийг зохион байгуулж, тэмдэглэдэг байна. Тэгвэл өнгөрсөн ням гарагт Тайландын ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд тус тэмдэглэлт өдрийн хүрээнд 60 гаруй заанд жимсний зоог барьжээ.
Зүүн Чонбури мужийн Нонг Ноох халуун орны цэцэрлэгт заануудад 8 метр өргөн ширээн дээр хоёр тонн орчим жимс, хүнсний ногоо бэлтгэн заануудад өгсөн байна. Заан бол Тайландын үндэсний бахархал бөгөөд дайчид, хаадын уналга хэмээн шүтэгддэг амьтан юм.
Энэхүү арга хэмжээг сонирхсон гадаадын жуулчид их ирдэг боловч сүүлийн жилүүдэд халдварт өвчний улмаас нутгийн иргэд ч энэхүү баярт өргөнөөр оролцохоо больсон байжээ.
Эх сурвалж: BBC

0 cэтгэгдэлтэй