Украинд ажиллаж байсан Америк сэтгүүлч буудуулж, нас баржээ

               
2022-03-14 0

Украины нийслэл Киев хотын гаднах Ирпеньд ажиллаж байсан Америк сэтгүүлч буудуулж амиа алджээ. 50 настай Брент Рено нь хэвлэл мэдээллийн “Time” агентлагт сэтгүүлч, зураглаачаар ажиллаж байжээ.

Түүнийг Оросын цэргүүд буудсан ба өөр хоёр  сэтгүүлч шархдан эмнэлэгт хүргэгдсэн гэж Киев хотын цагдаа Андрей Небитов мэдээлсэн байна. Энэ нь Украинд болж буй зэвсэгт мөргөлдөөний үеэр олон улсын сэтгүүлч амь үрэгдсэн анхны тохиолдол юм.

Эмнэлэгт хүргэгдсэн Италийн сурвалжлагч Хуан Арредондо “Бид Ирпень дэх хорогдох байрыг сурвалжлахаар машинтайгаа гүүр гарч байсан юм. Нэг хүний хэлснээр өөр гүүрээр гарахаар болж шалган нэвтрүүлэх хэсэг рүү явж байтал гэнэт гал нээсэн. Жолооч тэр дороо эргэсэн ч тэд үргэлжлүүлэн буудаж байсан” хэмээжээ.

“Time” агентлагийн мэдээлснээр Брент Рено нь 2015 онд ажлаасаа гарсан бөгөөд өмсөж байсан хэвлэлийн ажилтны хувцасны хугацаа жилийн өмнө дууссан байжээ.

Брент Рено өмнө нь Афганистан, Ирак, Хаитид ажиллаж байсан бөгөөд 2014 онд “Peabody Award” шагналыг хүртэж байсан гэнэ. Тэрбээр ахтайгаа хамтран ажилладаг байсан ба ах Крейг нь мөн Украинд байгаа аж.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ