“Pfizer” бүх хувилбарын эсрэг үйлчилдэг вакцин бүтээнэ

               
2022-03-14 0

Америкийн “Pfizer” компани “COVID-19” халдварыг үүсгэгч “SARS-CoV-2” вирусний “омикрон” болон бусад бүх хувилбараас хамгаалдаг вакцин бүтээхээр ажиллаж байгаагаа мэдээлжээ.

“Pfizer”-ын тэргүүн Альберт Бурлагийн ням гарагт “CBS” телевизэд мэдээлснээр, тус компанийн мэргэжилтнүүд наад зах нь нэг жилийн хугацаанд үйлчлэх вакцин гарган авахыг зорьж байгаа гэнэ. “Хэрэв бид энэхүү зорилтдоо хүрч чадвал вакцинд хамрагдах хугацаа илүү тодорхой болж, улмаар бид эргэн хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэнэ гэж бодож байна” хэмээн А.Бурла ярьжээ.

Мөн “Pfizer” компани “COVID-19”-ийн вакциныхаа дөрөв дэх тунгийн үр дүнгийн талаарх мэдээллийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ ойрын хугацаанд хүргүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ