
Японы баруун өмнөд хэсэгт орших Кагошима мужид далайд гарсан загасчны хөлөг шатжээ. Хөлгийн ахмад болон 14 загасчинтай завь шатаж эхлэхэд сандарсан иргэд ус руу шумбаж сэлсээр, ойр байсан хөлөг онгоцонд суусан байна. Түлэгдэж гэмтсэн 9 хүний дотор 12 настай хүү ч багтсан байна.
Эргийн аврах албаны мэдээлснээр 14 тонн жинтэй “Эйшин Мару” гэх хөлөг онгоцноос 14:35 цагийн үед гал гарсан тухай мэдэгдсэн гэнэ. Зорчигчид загасчилж дууссаныхаа дараа эрэг рүү буцаж явсан бөгөөд замдаа шатаж эхэлсэн гэнэ. Гал гарсан шалтгааныг тодорхойлж чадаагүй байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дийлэх нь 30-60 насныхан байгаа юм.
Эх сурвалж: Kyodo news

0 cэтгэгдэлтэй