today: Өнөөдөр болох үйл явдал, арга хэмжээ

               
2022-03-15 0

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА:

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нээлт 10:00 цагт Төрийн ордонд, Их хуралдай танхимд болно.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг”-ийг хийх юм байна. Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд 13:00 цагт эхэлнэ.

“Монголын эдийн засгийн форум 2022” урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой хэвлэлийн хурал Төрийн ордны 2 давхарт 13 цагаас болно. МЭЗЧ-ыг угтан 2022 оны гуравдугаар сарын 21-30-ны хооронд 6 дэд сэдвээр “Шинэ сэргэлт” уриан дор хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах юм.

Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн хүрээнд Дүрслэх урлагийн салбар дахь эмэгтэй уран бүтээлчдийн дуу хоолойг нэгдмэл байдлаар нийгэмд тулгамдаж буй асуудлуудад хандуулах зорилготой “СААРАЛ ХАЙРЦАГ” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна. Үзэсгэлэн 19-ыг дуустал үргэлжилнэ.

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос Хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдрөөр хийж буй ажлаа танилцуулж мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ