Элчин сайд нар Булган аймагт айлчилж байна

               
2022-03-14 0

Европын холбооноос Монголд улсад суугаа элчин сайд Аксель Никейз, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ян Вытопил, Бүгд найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Кшиштоф Бойко нар Булган аймагт айлчилж байна. Энэхүү айлчлалын зорилго нь манай улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл хэрэгжиж буй Хишиг-Өндөр суманд зочилж төслийн үйл ажиллагаатай танилцана гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Европын Холбоо нь тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, нүүрстөрөгч багатай нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засаг руу шилжих явдлыг үргэлж дэмжин ажилладаг. Европын холбооны дэмжлэгээр хэрэгжиж буй төслөөр дамжуулан Булган аймаг болон Хишиг-Өндөр суманд хуванцар хог хаягдлын үр ашигтай менежментийн системийг бий болгох, хуванцар хог хаягдал дахин боловсруулах салбарыг анхаарч дэмжиж байна гэж тус холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Аксель Никейз онцолжээ. Ажлын айлчлалын баг төсөл хэрэгжиж буй Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, мөн сумын З-р сургууль болон төсөл хэрэгжүүлэхэд оролцож байгаа Иргэний нийгмийн байгууллага хувийн хэвшлийнхэнтэй уулзалт хийж, Хишиг-Өндөр суманд ажиллах юм байна.

Холбоотой мэдээ