Гахайны гаргаж буй авиагаар сэтгэл хөдлөлийг тогтоох боломжтой гэв

               
2022-03-14 0

Судлаачид гахайн гаргаж буй дуу авиа сэтгэл хөдлөлийг нь илтгэдэг болохыг тогтоосон байна. 

Тодруулбал, гахайн дуу авиаг олон жилийн турш бичин авч, судалсны эцэст сэтгэл хөдлөлийг нь тогтоож чадахаар болжээ. Тусгай системийг гахайн фермд суулгаж өгснөөр сэтгэл хөдлөлийг нь олж тогтоох энэхүү судалгааг удирдан явуулсан Копенгагены их сургуулийн дэд профессор Элоди Брифер “Энэ судалгаагаар бид амьтны дуу чимээ нь тэдний сэтгэл хөдлөлийн талаар маш сайн ойлголт өгдөг болохыг мэдэж авсан” гэжээ.

Эрдэмтэд хиймэл оюун ухаан ашиглан  гахайн орчуулагчийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь гахайн сэтгэл хөдлөлийг эерэг эсвэл сөрөг байгаа  эсэхийг тодорхойлдог байна. Доктор Брифер “Бид гахайн шуугианыг тайлах алгоритмыг бүтээсэн. Одоо бидэнд алгоритмыг эерэг бодол болгон хөгжүүлэх сонирхолтой програмист хэрэгтэй” гэв.

Нийт 7000 гаруй аудио бичлэгт дүн шинжилгээ хийж, сэтгэл хөдлөлийн дуу авианы зүй тогтол байгаа эсэх, эерэг ба сөрөг нөхцөл байдал, мөн сэтгэл хөдлөлийг ялгаж чадах эсэхийг шалгасан. Гахайн хашхирах нь сөрөг сэтгэл хөдлөлтэй илүү холбоотой байсан бол намуухан дуугарах нь гахай эерэг эсвэл сөрөг сэтгэл хөдлөлийг мэдрэх үед хоёуланд нь тохиолддог аж. Тус судалгааг “Scientific Reports” сэтгүүлд нийтэлжээ.

Холбоотой мэдээ