
Зургийн эх сурвалж: MPA
Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй. Тухайлбал бага насны хүүхдэд ихээр халдварлаж буй цахилгаан менингет, амьсгалын замын синцитиал вирус, коронавирус зэрэг хэд хэдэн халдварууд ойрын өдрүүдэд бүртгэгдэж байна.
Үүнтэй холбогдуулан зарим аймагт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж байна. Өчигдрөөс эхлэн Орхон аймаг бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног хязгаарлах шийдвэр гаргасан бол Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж, өнөөдрөөс эхлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг мөн 14 хоног хязгаарлахаар болжээ.

0 cэтгэгдэлтэй