ЧУУЛГАН: ҮАБЗ хаалттай мэдээлэл хийнэ

               
2022-03-15 0

Өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Олон улсад өрнөж байгаа хурцадмал байдал болон гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэл өгөх аж.

Энэ долоо хоногийн чуулганаар:

· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар зэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Холбоотой мэдээ