
Филаделпиа 76 баг Денвэр Наггетсийн эсрэг тоглож 114:110 харьцаагаар хожигдлоо. Нөгөө талаар энэ улирлын үнэ цэнтэй тоглолчийн шагналд хамгийн хүчтэй өрсөлдөж буй Никола Йокич, Жоэл Эмбийд нарын тулаан болсон юм. Тоглолтод Денвэр хожсон тул Йокичийн MVP авах магадлал илүү өндөр болж байгаа юм.
Өнөөдрийн тоглолтод Никола Йокич 22 оноо, 13 самбар, 8 дамжуулалт өгч олон талт тоглолтоор багаа хожилд манлайлав. Харин 76 багийн Жоэл Эмбийд 34 оноо 9 самбар авч улирлын ээлжит сайн тоглолтоо үзүүлсэн ч эцсийн дүнд ялагдал хүлээлээ.

0 cэтгэгдэлтэй