
Оросын дайны эсрэг жагсагч эсэргүүцлийн самбар барин эфирт гэнэт гарч ирж, телевизийн томоохон нэвтрүүлгүүдийн нэгийг тасалдуулжээ.
Тэрбээр барьсан самбартаа “Дайн болохгүй, Дайныг зогсоо!, Тэдний худал ухуулгад битгий итгэ” гэх үгсийг бичсэн байсан аж. Мария Овсянникова гэх энэхүү эмэгтэй нь тус телевизийн ажилтан бөгөөд бие даан уг үйлдлийг хийсэн болохоо мэдэгдсэн байна. Овсянниковагийн найзууд түүнийг Москвагийн Останкино хотын цагдаагийн хэлтэст байгаа тухай мэдээлжээ.
Овсянникова нэвтрүүлгийг тасалдуулахаас өмнө нэг дүрс бичлэгт бичигдсэн байжээ. Энэхүү бичлэгт тэрбээр, “Одоо Украинд болж байгаа үйл явдал бол гэмт хэрэг, Орос бол түрэмгийлэгч орон бөгөөд энэхүү түрэмгийллийн хариуцлагыг зөвхөн нэг хүн хүлээх болно. Тэр нь Владимир Путин. Харамсалтай нь, сүүлийн хэдэн жил би нэгдүгээр суваг дээр ажиллаж, Кремлийн суртал ухуулга хийж байсан. Одоо би үүнээс маш их ичиж байна” хэмээжээ. Түүнчлэн түүний аав украин, ээж нь орос хүн гэдгийг ч хэлсэн байна.
Дуулиант нэвтрүүлэг эхэлснээс хойш хэдхэн минутын дотор тэжээлийг салгажээ.
Эх сурвалж: CNN

0 cэтгэгдэлтэй