Нийт 97 хүн коронавирусийн халдвараар өвчилжээ

               
2022-03-15 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнгөрсөн хоногт коронавирусний халдварын тохиолдол 97-гоор нэмэгдлээ. Үүнээс Улаанбаатар хотод 80, орон нутагт 17 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Орон нутгаас хамгийн их буюу дөрвөн тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харин 14 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавирусний халдвартай 856 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс биеийн байдал нь хөнгөн 197, хүндэвтэр 549, биеийн байдал хүнд 101 хүн байгаа бол нэн хүндээр өвдсөн есөн хүн байгаа юм. Энэ хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ