Америкт орон гэргүй иргэдийг буудан хөнөөдөг этгээдийг эрэн сурвалжилж байна

               
2022-03-15 0

Сүүлийн өдрүүдэд Америкийн цагдаа нар “хүйтэн цуст алуурчин” хотуудаар сэлгүүцэж байгаад санаа зовцгоож байна. Тодруулбал, гуравдугаар сарын 3-9-ны хооронд хоёр хүн буудуулан шархтаж, нэг хүн нас барсан хэрэг бүртгэгдсэн байна.

Гэмт этгээд нүүрээ халхалсан хар маск зүүсэн байсан бөгөөд шөнө дунд орон гэргүй хүмүүс рүү аллагын сэдэлтэй гал нээдэг байна. Гуравдугаар сарын 8-ны шөнө дунд нэгэн эрэгтэй гарандаа буудуулж шархатсан бөгөөд гэмт этгээдийн өмсөж явсан хувцсыг харж чадсан ч царайг нь дүрсэлж чадаагүй гэнэ. Энэ явдлаас ганцхан хоногийн дараа гудамжинд унтаж байсан орон гэргүй эрэгтэйг хэд хэдэн удаа хутгалж, буудан хөнөөжээ.

Вашингтон хотын дарга Муриэль Баузер болон Нью-Йорк хотын дарга Эрик Адамс нар хамтарсан мэдэгдэлдээ зэвсэгт этгээдийг баривчилж чадсан Вашингтоны цагдаа нар $25,000, Нью-Йоркийн цагдаа нарт $10,000 шагнал өгөхөө мэдэгдсэн байна. Дээрх хэргүүдээс хойш Нью-Йоркийн цагдаа нар ням гарагийн шөнө Манхэттэнд өөр нэг орон гэргүй хүн нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ