Оксфорд дахь Оросын үнэн алдартны шашны сүмийг эвдэж, хулгай хийжээ

               
2022-03-15 0

Оросын үнэн алдартны шашны сүмийг эвдэж, хэд хэдэн үнэт зүйлийг хулгайлжээ. Оксфорд дахь Гэгээн Николасийн бямба гарагийн үүрээр хулгай орж, их хэмжээний хохирол учруулсан болохыг хамба лам Стивен Платт мэдэгдсэн байна.

Украины дүрвэгсдэд зориулсан хандивийн хайрцаг болон сүмийн сейфийг хүчээр онгойлгож, дурсгал, загалмайг нь хулгайлжээ. Цагдаа нар одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Эцэг Стивен өөрийн фэйсбүүк хуудастаа, “Украины дүрвэгчдэд зориулан цуглуулж байсан мөнгийг хулгайлж, ариун сүмийн ширээг эвдэлжээ. Аз болоход бидний хувьд чухал үнэт ариун зүйлсийн заримыг үлдээсэн байна” хэмээн бичжээ.

Ферри зам дахь энэхүү сүм нь Соуржийн епархын зүүн өмнөд хэсгийн деканатын дэргэдэх Оросын үнэн алдартны сүмийн сүм юм. Темза хөндийн цагдаагийн ажилтны мэдээлснээр мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэн хараахан олдоогүй байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

Drawers left open
The inside of the church

Холбоотой мэдээ