Товчхон
               

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 96%-аар өсжээ

               
2022-03-15 0
Зургийн эх сурвалж: MPA

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 95.5 хувиар өссөнийг Үндэсниий статистикийн хорооноос мэдээллээ. 

Нийтийн хоолны салбарын орлого 2022 оны нэгдүгээр сард 60.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.6 тэрбум төгрөг буюу 95.5 хувиар өсжээ.

Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 23.8 (2.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны салбарын орлого 2021 оны арванхоёрдугаар сард 92 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 16.4 (21.6%) тэрбум төгрөгөөр өсөж байсан юм. 

Тэгвэл энэ оны нэгдүгээр сард 60.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 31.4 (34.1%) тэрбум төгрөгөөр буурчээ. 

Зураг 1. Нийтийн хоолны салбарын орлого, төрлөөр, тэрбум төгрөг, жил бүрийн нэгдүгээр сарын байдлаар

зураг

Холбоотой мэдээ