ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА:

ТҮ-1-3 шатлалаар цалинждаг ажилтнуудын өнөөгийн байдал, тэднийг ажлын байрны баталгаагүй болгож буй хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлаар 11:00 цагт хэвлэлийн бага хурал зарлажээ. Хурлыг МҮЭ-ийн холбооны байранд Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос зохион байгуулах юм. Холбоо барих утас: 99027019

Барилгын салбарын цаг үеийн асуудлаар Барилга, хот байгуулалтын яамнаас 11:00 цагт мэдээлэл хийнэ. Хурал нь Барилгачдын талбай, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхрын хурлын зааланд болох юм байна. Холбоо барих утас: 95071740

“Номын тухай ярилцъя” нэртэй арга хэмжээ 19:00 цагт зохион байгуулах юм байна. Монголын гэрэл зурагчдын холбооноос зохион байгуулж буй уг арга хэмжээнд СГЗ С.Цацралт, СГЗ Г.Бадамсамбуу, биологич, судлаач Д.Энхбилэг нар оролцоно. Уулзалт Улсын төв номын сангаас чанх урд зүгт MAZZY ресторанд болно. Холбоо барих утас: 99082552, 99175908.

“Саарал хайрцаг” Эмэгтэй бүтээлчдийн үзэсгэлэнгийн хүрээнд 14:00-17:00 цагийн хооронд “Нийгмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Монголын урчуудын эвлэлийн байранд болох уг хэлэлцүүлгийг дэмжигчээр Соёлын яам, санхүүжүүлэгчээр Mongolian Women’s Fund/ Монголын Эмэгтэйчүүдийн Сан, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Урчуудын Эвлэл, хамтрагчаар “Mongol Art Gallery” тус тус ажиллаж байгаа юм.

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Энэ дагуу өнөөдөр Засгийн газар хуралдаж байгаа юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаан:
· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

· “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

0 cэтгэгдэлтэй