
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА:

Инженер, технологийн дээд боловсрол төслийн хүрээнд Япон Улсад суралцах 45 оюутанд батламж гардуулах ёслол 16:00 цагт болно. Уг ёслол нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэгдүгээр байрны 3 давхрын Урлаг зааланд болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 11-315563
Аж үйлдвэрийн бүхий л салбарыг хамруулж, Япон улсад 1000 инженер бэлтгэх зорилготой уг төслийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас удирдлагаар хангадаг байна.

Осака хот дахь Япон улсын Үндэсний угсаатны зүйн музейд “100 жилийн өмнөх хийгээд өнөөгийн Монгол” нэртэй нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээгдэж байна. Үзэсгэлэн тавдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнг Чингис хаан музей, Олон улсын Монгол судлалын холбоо, ШУА, Архивын ерөнхий газар, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей болон Оросын угсаатны зүйн музейгээс хамтран зохион байгуулж, харин дэмжигч байгууллагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, Монгол Улсаас Осака хот дахь Ерөнхий консулын газар, Япон-Монголын соёл, эдийн засаг солилцооны нийгэмлэг ажиллаж байна.

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо санаачлан нийслэлийн ЗДТГ-тай хамтарч Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын эхэнд жагсах түгжрэлийг бууруулах, түүнээс гарах шийдлийн талаар хэлэлцэнэ. Хэлэлцүүлэг Blue Sky барилгын “Jade” танхимд 09:30 цагт эхэлнэ. Хэлэлцүүлэгт түгжрэлийн асуудалд хамааралтай салбар бүрийн төлөөлөгч, судлаач, мэргэжилтнүүд ирэх юм байна.

Сүхбаатарын талбайд Төрийн үйлчилгээний бага тушаалын ажилтнуудын жагсаал цуглаан болох юм байна. Сэтгүүлчдээ урьж байна. Холбоо барих: 99027019

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Соёлын төв өргөөнд 10:00 цагт Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулна. Холбоо барих утас: 91907777, 51-265092, 51-261935

0 cэтгэгдэлтэй