today: Өнөөдөр болох үйл явдал, арга хэмжээ

               
2022-03-18 0

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА:

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье уриан дор “Хүүхдийг зам тээврийн осол, гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” нөлөөллийн хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүний талаар мэдээлэл түгээх хэвлэлийн бага хурал 11:00 цагт Тээврийн цагдаагийн албаны хурлын зааланд болох юм. Холбогдох утасны дугаар: 89114447 /Г.Отгонтамир/

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд 09:00 цагт эхэлнэ.

Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10:00 цагт ШУТИС-ийн байранд болно.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Их хуралдай танхимд үргэлжилнэ:

· Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар

· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Залуу уран бүтээлчид болох хөгжмийн найруулагч, дуучин Б.Нацагдорж /Наки/, дуучин, жүжигчин П.Баярцэнгэл нар “Чамд баярлалаа”  тоглолтоо дахин нэг удаа гуравдугаар сарын 18-нд дахин тоглох гэж байна. Тоглолтод урилгаар Дижитал хамтлагийн дуучин Эрка, А. Хишигдалай, Ану, Gang bay хамтлаг, Оюу, Батсайхан нар ирж ая дуугаа өргөнө.

Говийн V ноён хутагт Данзанравжаагийн амьдрал, бүтээл туурвилыг өгүүлэх “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжиг Үндэсний Урлагийн Их Театрын тайзнаа тоглогдоно. Данзанравжаагийн дүрд МУГЖ Б.Батмэнд, Цогтзулын дүрд Ц.Түмэнжаргал

ХУРД хамтлаг ”Цэргийн бодол-45” тоглолтоо гуравдугаар  сарын 18-ны 18 цагт ганцхан удаа хөгжим дуугаралт, гэрэл техникээр дэлхийн стандартад нийцсэн Уран ган палас буюу UG palace-д  хийнэ.

МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд  эр цэргийн баяр Монгол цэргийн өдөрт зориулан “ЭР ХҮН ТАНАА” хошин урлаг,дуучдын нэгдсэн тоглолт  гуравдугаар сарын 18-нд 19:00 цагаас  тоглогдох гэж байна.

Холбоотой мэдээ