
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА:
Монголын театрын музейгээс зохион байгуулдаг “УРЛАГ EVENT” арга хэмжээний хүрээнд Олон улсын хүүхэлдэйн театрын өдөрт зориулсан Хүүхэлдэйн театрын найруулагч, хүүхэлдэйн урлагийн магистр Б.Алтан-Очир 10:00 цагт хувийн цуглуулгаа танилцуулна.

Монголын боксын холбооноос 10:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Улсын аваргын тэмцээн болон шинээр урьж буй зөвлөх дасгалжуулагчийнхаа талаар мэдээлнэ.

УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон төр хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид оролцож буй “Эрчим хүчний сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өнөөдөр 11.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниуд үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах болсон талаар 11.00 цагаас хэвлэлийн хурал зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд 11:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
.jpg)
“ХХ зууны Монгол өгүүллэгийн үнэт зүйл – Ж.Лхагва” эрдэм шинжилгээний хурал болон “Японы яруу найраг” орчуулгын номын нээлт өнөөдөр 13.00 цагт Хүүхдийн номын ордонд болно.

“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” хэлэлцүүлэг 14:00 цагт Төрийн ордонд болно.

0 cэтгэгдэлтэй