
Архангай аймаг 2022-2030 онд 20.0 сая мод тарих ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Зорилго нь эх дэлхий, байгаль орчноо хайрлан, түүнтэй зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 20 сая мод тарих ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангах юм.
– Ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мод үржүүлгийн газруудыг дэмжиж, шинээр байгуулах замаар тарьц, суулгацын хэрэгцээг хангаж, 20 сая ширхэг мод тарьж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулна.
– Цэцэрлэгт хүрээлэн, таримал ойн төгөл байгуулах замаар төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг томоохон хотын жишигт нийцүүлнэ.
– Цэцэрлэгт хүрээлэн, таримал ойн төгөл байгуулах замаар төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг томоохон хотын жишигт нийцүүлнэ гэсэн гурван том зорилтыг дэвшүүлсэн байна.
Аймгийн ойн сангийн талбай 25090 га талбайгаар багассан байна
Архангай аймаг нь Монгол Улсын ашиглалтын бүсийн ойн сантай таван аймгийн нэг юм. Аймгийн ойн сангийн нийт талбай 1059997 га байна. Үүнээс 1043712 га буюу 98.5 хувь нь ойн талбай, 16285 га буюу 1.5 хувь нь ойн бус талбай байна.

Ойн 1059997 га талбайгаймгийн нийт нутаг дэвсгэрийн талбайд /5530000 га/ харьцуулахад ойрхог чанар 15,6 хувь байна.
Архангай аймгийн ой гарал үүслийн хувьд өөрөө аясаараа сэргэн ургасан байгалийн ой. Ойн хэлбэр нь ихэвчлэн энгийн ой байх ба заримдаа хөгшин моддын доогуур залуу модод ташинга үүсгэж ургаснаас нийлмэл ой үүссэн байна. Ойн бүрэлдэхүүнд шинэсэн ой зонхилох бөгөөд голын дагуу бургас тархан ургасан. Байгалийн ойд моддын төрлийн эзлэх хувийг авч үзвэл:
– Шинэс (Larix sibirica L) – 708323 га
– Хуш (Pinus sibirica) -12748 га
– Хус (Betula platypthylla Sukacz) – 1036 га
– Улиас (Populus Laurifolia) -3588 га
– Улиангар (Populus tremula) – 131 га
– Хайлаас (Ulmus pumila) – 35 га
– Бургас (Sallix sp) – 7561 га талбайд тархан ургаж байна
2017 онд явуулсан ой зохион байгуулалтын ажлыг 2008 онд явуулсан ой зохион байгуулалтын ажилтай харьцуулахад бут сөөгөөр бүрхэгдсэн талбай 728 га, тармаг мод 2996 га, ойжуулалт хийх талбай 538 га, ойн хортон шавж өвчинд нэрвэгдсэн ой 19929 га, ойн цоорхой цагаан энгэр 600 га, таг цармын ой 299 га талбайгаар тус тус нэмэгдэж, ойн сангийн талбай 25090 га талбайгаар багассан байна.
Нутаг дэвсгэрийн 82.6 хувь нь цөлжилтөнд өртсөн байна
Архангай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 82.6 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртсөн байгаа юм. Үүнээс 45.0 хувь нь сул, 28.5 хувь нь дунд, 8.5 хувь нь хүчтэй, 0.6 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Бусад ой, газар тариалан, нуурын талбай 15.4 хувьд хамаардаг байна.

Гурван ойн ангид 19 сумын 1059997 га талбай харьяалагдаж байна
Архангай аймгийн Засаг даргын 2021 оны А/63 дугаар захирамжаар Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал суман дахь Сум дундын ойн ангийг байгуулсан. Сум дундын ойн ангиуд нь хариуцсан сумдын нутаг дэвсгэрт ойн бодлогыг хэрэгжүүлэх, мод үржүүлэх, талбай тусгаарлалт хийх, ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болон ойд учирсан хохирлыг тооцох, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, хууль бус ойн баялгийн ашиглалттай тэмцэх, урьдчилан сэргийлэх эргүүл, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлыг бие даан хэрэгжүүлж эхлээд байна.
Эрдэнэмандал сум дахь Сум дундын ойн анги нь зургаан сумын нийт 351731 га талбайг хариуцдаг ба энэ нь аймгийн ойн сангийн 33.2 хувийг эзэлдэг. Ихтамир сум дахь ойн анги нь 463422 га талбай буюу ойн сангийн 43.7 хувийг, Цэнхэр сум дахь ойн анги нь долоон сумын 244844 га талбайг хариуцдаг нь ойн сангийн 23.1 хувь юм.
Ойн ангиуд ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод үржүүлэх, ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах, ойд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэдгээртэй тэмцэх тусгай зөвшөөрөлтэй 35 ойн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Өмнө жил ойн ангиуд байгалийн нөөцийн хамтын менежментийн 104 нөхөрлөлийн 2346 гишүүнтэй 268510 га ойн сангийн талбайг гэрээгээр эзэмшүүлж ажиллажээ.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ногоон байгууламж, ойн зурвасыг нэмэгдүүлнэ
Архангай аймаг 2022 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлгийн газар, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний нийт 535 сая төгрөгийн хөрөнгөөр 14 суманд мод тарьж, Тариат суманд 2 га газарт цэцэрлэгт хүрээлэнг байгуулах, Ихтамир суманд 1 га-д, Цэнхэр суманд 7.5 га-д мод үржүүлгийн газрыг тус тус байгуулах, Жаргалант суманд 0.14 га-д ногоон байгууламжийг байгуулж, ногоон байгууламжийн талбайг 14.84 га-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн Ойн ангиудыг дэмжих 60.000.000 төгрөг, ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дэмжих 80.000.000 төгрөгийг тус тус тусгасан байна.

Архангай аймаг 2030 он хүртэл мод тарих төлөвлөлтөө дараах байдлаар төлөвлөсөн.
1. Аймгийн хэмжээнд говь-ойт хээрийн бүсэд агро-ойн аж ахуйг хөгжүүлэхэд 5004 га талбайд 6000000 ширхэг мод, бут,
2. Арван хоёр сумын томоохон голын ай сав, нуур, булаг шандын эхийг хамгаалах ойн зурвас байгуулахаар 678 га талбайд 1028000 ширхэг мод,
3. Ойн сан бүхий 16 сумын доройтсон ойг нөхөн сэргээх замаар ойжуулахад 3200 га талбайд 8000000 ширхэг шилмүүст мод,
4. Улсын чанартай авто зам дагуу байршилтай 10 сумын нутаг дэвсгэрийг хамруулахад 310 га талбайд 208000 ширхэг мод,
5. Тариалангийн бүс сумдыг түшиглэн тариалангийн талбай хамгаалах ойн зурвас байгуулахад 800 га талбайд 640000 ширхэг мод,
6. Сумын төвүүдийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хуучин цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн мод тарих, шинээр 3-5 га талбайд цэцэрлэгт хүрээлэнгүүд бий болгох, 440 га талбайд 300000 ширхэг мод,
7. Төв суурин, дэд бүтэц, уул уурхайн хүнд үйлдвэрийн цогцолборт хамгаалалтын зурвас байгуулахад 4780 га талбайд 3824000 ширхэг мод тарихаар төлөвлөсөн байна.
Мод үржүүлгийн газрын өнөөгийн байдал:

Мод, сөөгний үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлтийг хэрхэн хийх вэ?
Мод үржүүлгийн газрыг шинээр бий болгох ба 2022 онд эдгээр газруудаа түшиглэн материаллаг бааз, ажиллах хүчийг нэмэгдүүлэн, талбайн хэмжээг өргөтгөх, Цэнхэр, Ихтамир сумдад 8 га талбайд шинээр мод үржүүлгийн газрыг байгуулна. 2023 онд аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан сум тус бүрт мод үржүүлгийн газар байгуулах юм. Мод үржүүлгийн газруудад,
1. Шилмүүст модны үр / шинэс / – 8.0 сая ширхэг,
2.Навчит модны үр / агч, хайлаас, шархуайс, голт бор, гүйлс, буйлс, чацаргана, үхрийн нүд, монос / – 4.5 сая ширхэг,
3. Мөчир бэлтгэж, суулгац ургуулах / улиас, булгас болон жимс, жимсгэнийн зарим моод, сөөг / – 7.5 сая ширхэг нийт 20.0 сая суулгацыг бүрдүүлнэ хэмээн тооцоолжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажилд 137737.5 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай
1. Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийхэд (шинэс) 3200 га-д 8000 ширхэг шинэсийг 3,840.0сая төгрөгөөр,
2. Хамгаалалтын ойн зурвас байгуулахад 6538 га-д 5700.0 сая ширхэг модыг 73552.5 сая төгрөгөөр,
3. Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 440 га-д 3000 ширхэг суулгацыг 1050.0 сая төгрөгөөр,
4. Агро-ойн аж ахуй хөгжүүлэхэд (3 төрлийн жимсний мод) 5004 га-д 6000.0 сая ширхэг модыг 56295.0 сая төгрөгөөр нийт 15212 га талбайд 20,0 сая суулгацыг тарихад 137737.5 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн хураангуй тооцооллыг аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газраас тооцоолж гаргасан байна.
Сумдын мод тарих хуваарь:

Юу тулгамдсан бэ?
– Сум дундын ойн анги, мэргэжлийн байгууллагуудад мэргэжлийн боловсон хүчин болон ажиллах хүчний дутагдалтай;
– Үр, тарьц суулгацын нөөцгүй, аймгийн хэмжээнд 80.0 мян/ш тарьц, суулгац байна;
-Мод үржүүлгийн газруудыг чадавхижуулах, өргөжүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэхэд санхүүжилт дутмаг гэжээ.

0 cэтгэгдэлтэй