Маш ховор “Pokemon Charizard №4” карт 336 мянган ам.доллараар зарагджээ

               
2022-03-15 0

Алдарт “Pokemon Charizard №4” гэх 1999 онд үйлвэрлэгдсэн ховор карт дуудлага худалдаагаар 336,000 ам.долларын үнэ хүрч, зарагдсан байна.

Heritage Auctions”-аас зарсан тус карт нь тоглоомын анхны англи хэл дээрх хэвлэл байсан бөгөөд “PSA GEM-MT 10”-ын төгс үнэлгээтэй байсан тул олны анхаарлыг татжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулсан төвийн мэдээлснээр дуудлага худалдаагаар нийтдээ 3.7 сая гаруй ам.долларын ашиг олжээ. Өнгөрсөн долоо хоногт Жоржиа муж улсын нэгэн эр Ковид-19 тусламжийн сангаас завшсан мөнгөөрөө “Pokemon Charizard” карт худалдаж авахыг завдсан хэргээр шоронд хоригдох ял авсан байна. Тэрхүү картаа 57,789 доллараар худалдаж авах гэж байжээ.

Түүнчлэн хоёрдугаар сард “Goldin Auctions” компани 1998 оны “Pocket Monsters Holographic Pikachu” картыг 900,000 ам.доллараар худалдсан байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ