
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА:
Эрүүл мэндийн хөгжлийн төвд
9.00 цагт Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб хамтран сэтгүүлчдэд зориулсан “Эрүүл мэндийн сэдвээр бичих нь” сургалт зохион байгуулна.
Аврагч биеийн тамир, техник спортын хороонд
11.40 цагт Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн нэрэмжит Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11.00 цагт Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэн гарсантай холбоотойгоор хоорондоо зөрчилтэй зүйл заалтыг буруугаар ашиглан иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг зогсоосон талаар холбогдох албаныхан мэдээлнэ.
11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нар албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал хууль бусаар олгосон талаар иргэн Б.Батдэлгэр хэвлэлийн хурал хийнэ.
12.00 цагт Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
Төрийн ордонд
08:00 Засгийн газар хуралдана.
9.00 цагт “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын “Ногоон санхүүжилт – Бүс нутгийн чуулган” үргэлжилнэ.
Нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монголын тогтвортой санхүүгийн холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь нар оролцож, үг хэлнэ. Хоёр дахь өдрийн чуулганаар “Ногоон хөгжлийн сэргэлт-Онцлох хөгжлийн төслүүд, санхүүжилт”, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн танилцуулга”, “Монгол Улс-Ногоон, тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцэж, зөвлөмж гаргана.
9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
13.30 цагт “Их засаг” танхимд Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.
15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
15.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдана.
16.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

0 cэтгэгдэлтэй